Бурхан багш

 “Бурхан Буддагийн амьдралын түүх”

МЭӨ 6 зуун бол дэлхийн түүхийн чухал үе байлаа. Хүн төрөлхтөний түүхэнд аугаа их ачтан Гоутам гэгч мэндэлж улмаар Бурханы хутгийг олон гэгээрсэн юм.  Тэрээр түгээмэл орших зовлонгоос ангижруулагч ариун номын замыг дахин нээж олсон төдийгүй их нигүүлсэнгүй сэтгэлээр 45 жилийн турш сая сая хүмүүст зовлонгоос хагацах арга замыг зааж сургасан юм. Түүний сургаал өнөөдөр ч хүн төрөлхтөнд ач тусаа өгч байгаа төдийгүй,  цэвэр ариунаараа хадгалагдаж байгаа нөхцөлд цаашид ч үр шимээ өгч сэтгэлийн амар амгаланд хүрэхэд тусалсаар байх болно.

Түүхэнд өгүүлснээр Сакяа улсыг м.э.ө 624 онд захирч байсан Судходана хаан 2 хатантай байжээ. Их хатаныг Махамая,  харин залуу хатанг Махапажапати Готами гэдэг байсан ба,  тэд эгч дүүс байжээ. Вэшака сарын  /4,5 сар/ тэргэл  сартай өдөр Махамая хатан,  нийслэл Капилаватугаас Девадах хот руу анхны хүүхдээ гаргахаар өөрийн эцэг эх рүү явж байх зуураа Лумбини цэцэрлэг дэхь модны дор нярайлж  хүү төрүүлжээ. Энэ үед Ашита гэх нэгэн настай даяанч тэнд ирж хүүгийн биеэ лагшинд цогцлосон суут хүмүүний шинж тэмдэгийг үзсэн түүний нүүрэнд үлэмж баяр баясгалан тодрон байснаа төдөлгүй нулимс унагасан байна. Тэрээр зовлонгоос хэрхэн ангижрах арга замыг хүн төрөлхтөнд заан сургахаар ертөнцөд ирсэн энэ аугаа хүнийг хараад бишрэн баясахын хамт,  түүнийг ном заах хүртэл өөрийгөө удаан наслахгүйгээ мэдээд ийнхүү уйлсан байжээ.

Хүүг төрснөөс 5 хоногийн дараа нэр өгөх хүндэтгэлийн арга хэмжээн дээр уригдсан олон лам хуврагууд хүүг Чакравартын  хаан эсвэл Төгс гэгээрсэн бурхан болно гэж зөгнөж байсанч Конданяа гэгч нэг л хувраг хүүг Бурхан болно гэж итгэлтэй хэлсэн байна. Хүүд Сидхарта буюу зорилгодоо хүрсэн гэдэг утгатай нэрийг хайрлажээ. Хүүг мэндэлснээс 7 хоногийн дараа эх нь нас барж, тэрээр хойд эх Махапажапатийн асрамжинд өсчээ. Залуу ханхүү үеийнхэнтэйгээ адил тоглоом зугаанд дургүй, харин бодлогоширон ганцаараа байхыг илүүд үздэг байв.

Үүнийг ажиглаж мэдсэн хаан эцэг нь,  хүүгийнхээ тухай зөгнөн хэлсэн зүйл биелэх вий хэмээн эмээж хүүгээ үргэлж сайхан өнгө үзэмжтэй бүхнээр хүрээлүүлэн гадаад ертөнцийн амьдралыг үзүүлэлгүй тусгаарлан байхыг хичээж байжээ.
Сидхарта харьцангуй залуу насандаа буюу 17 настай байхдаа Яшодхара гэдэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэсэн байна. Эцэг нь ингэж түүнийг гэр бүлийн амьдралд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.  Ийнхүү 29 нас хүртлээ тэр торох бэрхшээлгүй тансаг сайхан гэр бүлийн амьдралыг туулсан байна.  Нэгэн өдөр Сидхарта гадагш гарч гудмаар явж байх зуур эхлээд хөгшин өвгөнийг, дараа нь өвчтэй хүнийг, дараа нь үхсэн хүнийг харжээ.  Эцэст нь амар амгалан гэрэл гэгээ нүүрэнд нь  туяарсан даяанчтай таарсан байна. Эдгээр 4 учрал түүнд маш гүн сэтгэгдэл үлдээсэн тул тэрээр ертөнцийн зовлонгийн тухай бодсоор байсан ба  ертөнцийн амьдралыг улам гүнзгий таньж мэдэхийг, мөн эдгээр зовлонгоос салж чөлөөлөгдөх арга замыг олохыг хүсэх болжээ.

Төдөлгүй ханхүү Сихарта болон гүнж Яшодхара нар хүүтэй болсон бөгөөд энэ үйл явдлыг Сидхарта сэтгэлийн саад гэж үзэж байсан тул хүүдээ Рахула буюу саад бэрхшээл гэсэн утгатай нэр өгсөн байна.  Хэдийгээр хүү нь түүний бодсончлон тийм ч төвөгтэй байгаагүй тул тэрээр улам хүчтэй дасч уягдахаасаа өмнө ертөнцийн амьдралтай танилцахаар шийджээ. Тэр үнэний эрэлд гарсан даяанчийн амьдралыг сонгосон байна. Нэгэн шөнө тэр өөрийн зарц Чаннагийн хамт ордноо орхин гарсан ба хэсэг газар хамт туулсны дараа өөрийн үнэт чимэг зүүлтийг өгч буцаагаад дараа нь үсээ тайрч даяанч болжээ. Энэ үед тэр 29 настай байлаа.

Тэр 6 жилийн турш үнэнийг хайн тэнүүчилсэн байна. Эхлээд тэр Алира  Калама, Уддака Рамапутта гэдэг багш нартай учирч тэднээс тухайн үед хөгжиж байсан самади бясалгалаар гүн төвлөрөх /7 ба 8 шат хүртэл/ аргыг заалгажээ. Гэвч энэ нь түүнд хангалттай санагдсангүй. Түүний сэтгэл маш их цэвэршиж, урьд өмнөхөөс илүү тайван амгалан тогтвортой болж байгааг тэр анзаарч байсан ч түүний сэтгэлийн хамгийн гүн хэсэгт хир буртаг нуугдсаар байгааг бас мэдэж байлаа. Түүний сэтгэл бүрэн цэвэрлэгдээгүй байсан юм.

Түүний эрэл ийнхүү цааш үргэлжилсээр Урувелийн Синанигамад хүрчээ. Тэнд хүнд хэцүү тэсвэр хатуужлын сургуулилт үйлдэж байгаа 5 бадарчинтай учирч хамт сургуулилж эхэлсэн байна.   Тэдэнтэй хамт тэр хэлхээ яс болтлоо турж эцтэл хоолоо сойж сургуулилсан боловч сэтгэлээ бүрэн төгс ариусгаж чадахгүй байв. Энэ бүх хугацааны эцэст тэрээр биеийн тав тух, тансаг бүхнийг хангах хийгээд биеэ зовоон хүнд хэцүү хатуужил, тэвчээрийг үйлдэх хоёрын аль аль нь зовлонг арилгахад тус болж чадахгүй туйлшрал юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Энэ дүгнэлт нь түүнийг төв зам мөрийг нээж олоход хүргэжээ. Ингээд тэр хоол идэхээр шийдэж, ойролцоох тосгонд амьдардаг Сужата гэгч нэгэн бүсгүй будааны зутан өргөснийг идсэн байна.  Энэ мөчид түүнтэй хамт сургуулилж байсан бусад 5 бадарчин хатуужил тэсвэрийн сургуулилт үйлдэх нь төгс гэгээрэлд хүрэх зам гэдэгт итгэсээр байсан тул түүнийг зорилгоосоо ухарсанд тооцож орхин явцгаажээ. Харин Сидхата  ганцаараа үргэлжлүүлэхээр шийдсэн ба Вешака /4,5 сар/ сарын тэргэл сартай нэгэн өдөр Неранжана голд орж угаал  үйлдсэний дараа хажуугийн ойн төгөлийг зүглэн явсан байна. Тэнд очоод тэрээр нэгэн модны дор сууж төгс гэгээрэлд хүрэхээс нааш эндээс босохгүй гэсэн хатуу шийдвэрийг гарган суужээ.  Тэр бүтэн шөнийн турш гүн бясалгал үйлдэн суусан ба эцэст нь үнэнийг олж, хүн төрөлхтөнөө мартагдан үгүй болоод байсан Випашяна бясалгалын аргыг дахин нээн илрүүлсэн байна.

Випашяна гэдэг бол юмс үзэгдлийг харагдаж байгаа хэлбэрээр бус бодит мөн чанараар нь олж харахыг хэлдэг. “Брахмажала”  хэмээх сударт тэрээр гэгээрэлд хүрэхийн тулд хэрхэн бясалгал үйлдсэнээ ийн өгүүлсэн байна.
“Хуврагуудаа, үүсээд устан үгүй болох мөн чанартай мэдрэмжид дурлан таашаахын аюул хийгээд түүнд үл автаснаар хүлээснээс салж чөлөөлөгдөхийг илтээр онож, туршлагаараа мэдэрсэн тул би бээр гэгээрлийн хутгийг олсон билээ.”  хэмээжээ.
Випашяна бясалгалыг үйлдсэнээр тэрээр юмс үзэгдлийн мөн чанарыг олж харахад саад болж байсан сэтгэлийн мунхаг, төөрөгдлийг арилгаж бүх ертөнц шалтгаан ба түүний үр дагавар гэсэн гинжин хэлхээсээр нөхцөлдсөн байдаг тухай шүтэн барилдлагын хуулийг нээсэн байна. Ямарч юмс ба үзэгдэл шалтгаанаас үүсэх бөгөөд шалтгааныг үгүй хийвэл түүнээс үүсэх ямарч үр дагавар үгүй болно. Иймд зовлонг үүсгэгч шалтгааныг бүрэн устгаж чадсан хүн жинхэнэ аз жаргалд хүрч бүх зовлонгоос чөлөөлөгдөх болно. Үүнийг ойлгож мэдсэнээр тэрээр бидний сэтгэл хүсэл шунал үүсэх дадалтай байдгаас юмс үзэгдлийг оршин байгаа мэт хуурмаг төсөөллийг үүсгэж байдаг гэх туйлийн үнэнийг олж мэдсэн байна. Ийнхүү түүний билгүүн ухааны хурц гялбаа мунхагийн харанхуйг нэвтлэн гэрэлтэхэд, сэтгэлийн гүнд үлдсэн өчүүхэн хир буртаг нь угаагдан арилсан байна. Түүний сэтгэл бүх хүлээснээс салж, цаашид үүсэх ямарч хүсэл шунал үгүй болсон ба туйлын үнэнг мэдэрч төгс гэгээрэлд хүрсэн байна. Одоо тэр Саммасамбудда буюу огоот туулсан бурхан болжээ. Түүний дор нь сууж гэгээрсэн модыг Бодь мод гэж нэрлэх болсон ба одоо Бодгаяа орчим байдаг байна.
Төгс гэгээрэлд хүрэх тэр мөчид түүний бодолд дараах үгс орж ирсэн байна.

“Тоолж баршгүй олон төрлийг дамжин би сансарын хүрдэнд эргэлдэж өөрийн бүтээгчийг хайсан ч олж үл чаджээ.  Би бээр дахин дахин төрөл авч зовлонг эдэлж байж. Намайг бүтээгч таныг би одоо харж байна. Та одоо намайг дахин бүтээж чадахгүй болсон. Гол багана болон хана бүгд нуран унав. Миний сэтгэл одоо бүх үйлийн үрээс  ангижирлаа. Ямарч хүсэл үгүй шатанд би хүрлээ.” хэмээжээ

Гэгээрснийхээ дараа Будда долоон долоо хоног нирвааны амгаланг эдлэн өнгөрүүлсэн байна. Түүний дараа Бирмийн худалдаачид болох Тапассу, Балика нар ирж будааны боов зөгийн бал зэргийг өргөв. Тэр хоёр,  дэлхийн хүмүүсийн дундаас хамгийн анхны Бурханы болон номын авралд багтсан шавь нар болсон байна. Энэ үед хувраг гэх ойлголт үгүй байжээ. Бирмийн түүхэн тэмдэглэлд энэ хоёр худалдаачин одоогийн Рангүүний ойролцоо орчмын эртний Оккал хотоос гаралтай гэж бичсэн байдаг. Хамгийн түрүүнд бирм хүмүүс Бурхан болон ариун номонд хүндэтгэл үзүүлсэн ба Бурхан гэгээрсний дараа хамгийн түрүүнд Бирмийн будаа зөгийн балыг зооглож байсан гэдгээр өнөөгийн Бирмчүүд их бахархдаг байна.

Бурхан бээр хязгааргүй их энэрэн нигүүлсэх сэтгэлтэйн учир Ариун номыг сургахаар шийджээ. Түүний хоёр багш  Лара Калама, Уддака Рамапутта нар номыг хамгийн түрүүнд ойлгож чадах хүмүүс байсан боловч аль хэдийн энэ хорвоогоос явсан байлаа.   Тиймээс тэр Саранатийн ойролцоох Исапатана-мигадаяа гэх газар байрлах Варанасын бугат шугуйд очиж түүнийг гэгээрэхийн өмнөхөн орхин одсон 5 даяанчад эхлэн номоо заахаар шийдэв. Ийнхүү Асана сарын /7 ба  8 сар/ тэргэл сартай өдөр номын хүрдийг эхлэн эргүүлж төв зам мөрийн тухай буюу “Даммасакаппаватана Сутта” сургаалиа тэдэнд айлдахаар   замд гарсан байна.  Тэд Бурханы хамгийн анхны хувраг шавь нар болсон байна. Энэ сургаалийнхаа дараа тэрээр “Анатта-лакка Сутта” сургаалиа тэдэнд айлдсаны дараа тэд Випашяна бясалгал хийснээр 5 хувраг бүгд төгс гэгээрэлд хүрч архад болцгоожээ.  Тэд мөнх бус, зовлон болон би үгүйн мөн чанарыг /аничча, дукка, анатта/ билгүүн ухаанаараа онож чаджээ. Төдөлгүй түүн дээр баян тансаг амьдралтай хэдий ч сэтгэл нь тавгүйтэж гүйцсэн Варанасагийн том худалдаачны хүү Яаса гэгч ирж сахил хүртжээ.  Мөн түүнийг дагалдан явсан 54 найз нар нь мөн хуврагууд болцгоосон байна. Тэд бүгд ариун номын шимийг хүртэж эрж байсан амар амгалангаа олсон төдийгүй бясалгалаа үргэлжлүүлсээр архантын шатанд хүрчээ.

Яасагийн эцэг эх хоёр ч мөн ариун номын замд орж Гурван эрдэнийн авралд багтсан хамгийн анхны хар хүмүүс болжээ. Гурван эрдэнэ гэдэг нь Бурхан, Ном, Ариуссан хувраг бөгөөд ариун номын сургаалийг даган мөрдөхийг тэдгээрийн авралд багтах гэж хэлдэг байна.
Үүний дараа борооны улирал эхэлсэн тул Будда Саранатын ойролцоо 60 хуврагуудтайгаа хамт байрлан борооны улирлыг өнгөрөөх үед тэд бүгд архад болсон байна. Ингээд борооны улирал дуусахад Бурхан тэдэнд ийн зааварлажээ.
“Хуврагуудаа хамаг амьтанд амар амгалан хайрлахын тулд зүг бүрт аялцгаа. Ертөнцийн хүмүүс, тэнгэрүүдийн сайн сайхан, тусын төлөө энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүсгэн нэг ижил зүгт давхардан бүү явцгаа.”  хэмээжээ.

Будда эдгээр 60 хуврагыг ариун номыг бусдад хүртээхийн тулд зүг бүрт илгээсэн ба тэд бүгд үнэнийг олж зовлонгоос чөлөөлөгдөх замыг туулж гэгээрсэний хувьд  өөрсдөө бурханы сургаалийн бодит үлгэр жишээг үзүүлэгч нар байсан юм. Иймээс тэд зөвхөн айлдвар үг дамжуулагчид төдий бус хүмүүст юу сургаж байгаагаа практик дээр хэрэгжүүлэх чадварыг зааж өгч чадаж байсан байна. Ариун номын мөн чанар нь түүнийг хэрэгжүүлж эхлэх мөчид л шууд үр дүнгээ өгч эхлэх төдийгүй, замын дунд, замын төгсгөлд ч үр шимээ өгсөөр байдаг явдал юм.  Бурханы сургаалийг даган үйлдэхийн ашиг тус илт тодорхой байдаг. Түүний сургаалийг янз бүрийн шашин шүтлэг, гарал үүсэл, угсааны хүмүүс сонирхдог. Янз бүрийн шашны тэргүүлэгч нарч ариун номын сургаалийг даган хэрэгжүүлсэн жишээ олон байдаг.  Тухайлбал Буддаг Урувел дах Сенанигама руу явж байх замд 30 даяанч  нар ирж түүнээс сахил хүртсэн байдаг.  Мөн Урувелд Кассапийн  3 ах дүүс өөрийн 1000 дагалдагч нартай хамт ирж хуврагууд болцгоосон байдаг.  Түүгээрч зогсохгүй Сарипутта, Могаллана зэрэг даяанч нар ирж сахил хүртэн түүний тэргүүлэх шавь нар болцгоосон байна.

Тухайн цаг үед амьдарч байсан олон чухал хүмүүс ариун номыг сонирхон ирж байсан гэдэг.  Тухайлбал, Вимбасар, Судходан, Празенажита зэрэг хаад, Анатапиника, Йотияа, Жанила, Меннака, Пуннака, Какавалия зэрэг нэртэй худалдаачид,  мөн Вишака, Суппаваса, Кема зэрэг алдартай эмэгтэйчүүд тэддний дунд байжээ.  Эдгээр алдар цуутай хүмүүс ариун номыг дэлгэрүүлэх үйлсэд олон тооны бясалгалын хийд барьж  чин сэтгэлээсээ ихээхэн хэмжээний хандив өргөсөн байдаг.  Тэд илүү олон хүмүүс ариун номыг сурч бясалгал үйлдэн зовлонгоосоо салах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү тусалдаг байсан гэдэг.

Будда үүний дараагийн 2 дах, 3 дах болон 4 дэх борооны улирлыг Бимбсар хааны бэлэглэсэн хулсан ойн төгөлд өнгөрүүлж түүнээс цааш борооны нэг улиралд зөвхөн нэг л газарт үлдэж дараагийн газар луу шилжин явж байжээ. Будда бүхий л амьдралаа Хойд Энэтхэгийн нутгаар аялж ариун номын үрийг хүртээхэд зориулсан байна.
Нэгэн удаагийн аялал нь Судходана хааны урилгаар Капилавату нутагт үргэлжилсэн ба Сакяачуудын гүн хүндэтгэлийг хүлээсэн байна. Энэ аяллын үеэр мянга мянган Сакяачууд хуврагийн эгнээнд  нэгдэж тэдний дунд түүний хүү Рахула болон түүний хойд эхээс гарсан дүү Нанда бас байжээ. Мөн тэдний хамт Ануруда, Баддия, Ананд, Багу, Кимбила, Девадата болон Упали зэрэг хааны удмынхан ирж нэгдсэн байна.

Харин  5 дах борооны улирлаар түүнийг Весалид байх үед түүний эцэг болох Суддохана хаан насан эцэслэж бэлэвсэн хоцорсон хойд эх Махапажапати Готами түүнээс эмэгтэйчүүдийг хуврагийн эгнээнд хүлээн авахыг хүссэн байдаг.
Ийнхүү энэ үеэс гэлэнмаа нарын чуулган анх үүссэн байна.
Дараагийн борооны улирлыг тэрээр Манкулапаббатад, харин 7 дахийг Таватинсад өнгөрүүлэхдээ Абхидамма буюу Дээд сургаалиа өөрийн эх Махамая болон тэнгэрүүдэд айлджээ.

Энэ мэтээр 8-аас 19 хүртэлх борооны улирлуудыг тэрээр Бесакалвана, Кошамби, Парилэяака, Эканана, Веракжа, Каликапаббата, Жетавана, Капилавату, Анави, Ражага зэрэг  газруудад өнгөрүүлсэн байна.

Харин 20 дахь борооны улирлын үеэр тэр 999 хүний амийг хороогоод байсан алуурчин Ангулималагийн амьдралыг бүрэн өөрчилсөн гэдэг. Ангулимала бурханы сургаалтай учирснаар ариун явдалтай нэгэн болж хожим архад болж гэгээрсэн юм. Энэ үйл явдал Ражагад болсон гэдэг.
Түүнээс цааш хорин нэгээс дөчин зургаа дахь борооны улирлаар  Саватийн Жетавана хийд болон Пуббарама хийд зэрэг газруудад саатсан байна.

Будда бүхий л замын турш хуучин мухар сүсэг, амьтны амиар тахил өргөгч хийгээд янз бүрийн итгэл үнэмшилтэй бүлэглэлүүдийн зүгээс дайсагнах үйлдэлтэй байнга тулгардаг байжээ. Тухайлбал түүнийг ямар нэгэн ичгүүртэй байдалд оруулахыг оролдох, элдэв муу хэрэг төвөгт хутгалдуулах зэрэг оролдлогууд гарч байсны дотор Девадата гэгч сүсэгтэн хуврагын чуулганыг ичгүүртэй хутгах болон Буддагийн амь биед халдах оролдлогыг удаа дараа янз бүрийн аргаар хийсэн  гэдэг. Ийн оролдох бүр Бурхан бээр хэмжээлшгүй их хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, билгүүн ухааны хүчээр бэрхшээлийг даван гарч зовсон олонд үйлчлэх ажлаа үргэлжлүүлэн хийсээр байжээ.

Будда  80 настай байхдаа Весалд айлчилсан ба энэ үед Амбапали гэгч нэгэн баян биеэ үнэлэгч бүсгүй түүнд зоог барихын хамт Амбалланника цэцэрлэгийг хуврагын чуулганд бэлэг болгон өгсөн байдаг.  Випашяна бясалгалыг үйлдсээр тэр бүсгүй муу замаасаа салж, хожим нь архант болж гэгээрчээ.
Үүний дараа бурхан Пава хүрч Кундагийн манго жимсний цэцэрлэгт морилон байхдаа тэрээр зоог барьсаны дараа бие нь ихээхэн доройтсон байна.  Энэ бол түүний хамгийн сүүлийн удаа барьсан зоог байсан ба хэдий доройтсон боловч тэрээр Кушинар хүрэхээр цааш аяллаа үргэлжлүүлжээ.  Тэнд хүрсний дараа Бурхан Анандад хандан гадуур хувцсаа хоёр модны дунд тавихыг хүсээд түүний  насны төгсгөл ирснийг мэдэгдсэн байна.  Энд түүнийг дагалдан явсан олон хуврагууд, хар хүмүүсээс гадна түүнийг хүрээлэн олон тэнгэрүүд цуглаж эцсийн хүндэтгэл үзүүлж харин Бурхан тэдэнд эцсийн захиас сургаалиа айлджээ.
“Нөхцөлдөж үүссэн бүхэн устах жамтай
Нэг зүтгэлээр ариусалд шамдагтун”хэмээжээ
Бүтсэн бүхэн зайлшгүй төгсдөг жамтай
Өөрийн тонилохыг зоримог гүйцэтгэ.

Ийнхүү өөрийн айлдсаныг биеэр үзүүлэн МЭӨ 544 оны Вешака сарын тэргэл  сартай өдөр Будда 80 насандаа Махапариниббана буюу нирваан дүрийг үзүүлжээ.


 Бурхан Буддагийн түүхийн дурсгалт газрууд

Бурханы багш нирваан дүрийг үзүүлэхийн өмнө Анандад хандаж “Ариун номын замаар итгэлтэй замнагч хүмүүсийн номын эрч хүч урам зоригийг  бадраагч үзвэл зохих 4 газар бий” гэж айлдсан байдаг.

Эдгээр газруудын нь:

Лумбини – Гоутам буюу Бурханы мэндэлсэн газар
Бодгая – Бурханы төгс гэгээрлийг олсон газар
Саранат – Бурхан багш номын хүрдийг эргүүлж эхэлсэн газар
Кушинар –  Бурханы нирваан дүрийг үзүүлсэн газар

Бурханы амьдралтай холбоотой бусад чухал газар орон нэлээдгүй байдаг ба түүний  нирваан дүрийг үзүүлсэнээс хойш сургаалийг дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холбоотой чухал онцлогтой газрууд ч байдаг.  Эдгээр газруудаас хамгийн чухал онцлогтой заримын тухай дурьдахад

Лумбин: Буддагийн төрсөн ариун газар. Одоогийн Балба улсын Руминдэй гэдэг газар байдаг гэж үздэг. Энд Ханхүү Сидхартагийн мэндэлсэн газрыг тэмдэглэсэн эртний шүтээний бунхан байдаг. Мөн энэ газарт Агуа их Ашока хаан ширээнд заларснаас хойш 20 жилийн дараа энэ газар  ирж байсан тухай бичээс багана байдаг байна. Түүнээс гадна Ашока хааны үеэс эхлэлтэй олон тооны сүмийн туурь байдаг.

Бодгая: Энэ бол Бурханы хутгийг олон гэгээрсэн газар юм.  Энэ газар Бихар мужийн Гаягаас өмнө зүгт 6 мил орчим зайд байрладаг байна. Энэ газрын эргэн тойронд бунхан болон сүрлэг дурсгалын цогцолборууд байдаг.  Тухайлбал 160 фут өндөртэй Махабодь сүм байдаг.  Энэ сүм бол Бурхан багшийн гэгээрсэн эрхэм дээд үйлийн билэгдэл болдог дурсгал бөгөөд сүмийн баруун талд Боди мод болон түүний гэрээрлийн хутгийг олтол босохгүй хэмээн хатуу тангараг тавин сууж байсан улаан чулуу байдаг.  Мөн Ашока хаан энд айлчлан ирж байсан тухай тэмдэглэсэн хадны бичээс байдаг.

Саранат: Энэ газраас “Номын хүрдийг эргүүлэх Сүм” гэсэн бичээс олдсон байна.  Энэ газар бол Будда өөрийн хамтран хатуужил үйлдэж байсан 5 бадарчинд зориулж хамгийн анхны сургаалиа айлдаж эхэлсэн хуучнаар Бугат шугуй гэдэг нэртэй цэцэрлэгт хүрээлэн юм.  Энд тэдгээр 5 бадарчин гэгээрлийн хутгийг олсон гэдэг.
Саранатийн туурь маш өргөн тайлбайг эзэлдэг. Энд Ашока хаан олон дурсгалийн цогцолбор босгосон байдаг. Эдгээрийн дотор өнөөг хүртэл гайхамшигтай сайхнаар хадгалагдан үлдсэн сэтгэл хөдөлгөм сүрлэг харагддаг 150 фүүтийн өндөртэй Дамек Суврагийн туурь байсаар байна.
Харин хамгийн сүүлийн үеийнх гэвэл Махбодь Нийгэмлэгийн байгуулсан Мулагандакуни хийдийн цогцолбор юм.  Мөн энд Нагаржунаконни болон Мирапура-каса нарыг нутаглуулсан шарил энд байдаг.  Саранат бол Уттар Прадеш мужийн Варанаси хотоос 10 км зайд байрладаг.

Кушинар /Кушинагар/: Энэ газарт Будда ихэр Сала модны дунд сууж байгаад нирваан дүрийг үзүүлсэн билээ. Энд Гуптагийн үеийн том суврага байдаг. Мөн энэ газарт эрт  цагийн сүм дуганы олон туурь байдаг. Одоо цагт энэхүү дуганыг Буддагийн нирваан дүрийг үзүүлэгхээр хэвтэж буй дүртэй асар том барилга болгон барьсан байна. Түүний дэргэд Буддагийн цогцосыг! !   чандарласан газрыг тэмдэглэсэн суврага бүхий Рамабар  толгой байдаг.

Саватти /Шравасти/: Буддагийн үед Энэтхэгийн хамгийн том хотуудын нэг байсан газар юм. Харин өнөөдөр энд Сахета-Махета гэдэг жижигхэн тосгон байдаг.  Энэ газар Уттар Прадеш мужийн Кушинагар хотоос баруун хойд зүгт 150 км орчим зайд оршдог.  Баян худалдаачин Анатапиндака ханхүү Жетагаас маш их алтаар худалдан авч  нэг дор 10000 хүн байрлах боломжтой  бясалгалын төвийг байгуулж байсан ойн төгөл энд байдаг. Эртний сум дуган суврагийн олон тооны туурь байдаг энэ газарт Будда 25 борооны улирлын турш энд саатаж байсан гэдэг.

Ражага /Ражагриха/: Одоо цагийн Бихарийн Ражгири бол Буддагийн амьдралтай салшгүй холбоотой нэгэн үе эртний хүчирхэг Магадха улсын нийслэл байсан газар юм.  Бимбасара хааны бэлэглэсэн Хулсан ойн төгөл, Буддагийн явах дуртай байсан Тасын оргил зэрэг газрууд энд байдаг.  Энэ газарт Буддагийн хорон санаат үеэл Девадатта хэд хэдэн удаа түүний аминд халдахаар завдаж байсан гэдэг. Мөн энэ газарт Бурханы нирван дүрийг үзүүлснээс хойно анхны Номын чуулган зохиогдож байсан юм.

Весали /Вайшали/: Весали хот бол нэгэн үед Ликкави аймгийн нийслэл байсан өнөөдрийн Бихар мужийн Музаффарпур тойргийн Басарх хот юм.  Эрт цагт ариун номын бат цайз мэт газар байсан ба энд хоёр дах удаагийн Номын чуулган зохиогдож байжээ.

Санкасса /Санкиса/: Энэ газар бол одоогийн Уттар Прадеш мужийн Фарукхабад тойргийн Санкиса хот ба Бурханы багш өөрийн ээж болон бусад тэнгэрүүдэд ном заахаар Таватинса тэнгэрийн орноос эргэн дэлхийд бууж байсан газар гэдэг.  Энд эртний олон суврага, дуганы туурь байдаг.

Сакки /Санчи/: Мадяа Прадеш мужид байрлах энэ хот нь Ашока хааны үеэс эхлэн ариун номын үйл ажиллагааны гол төвүүдийн нэг байсаар ирсэн газар юм. Энд тэр цаг үеэс үлдэж хоцорсон 100 фүүтийн өргөн, 50 фүүтийн өндөртэй агуа том суврага байдаг.  Энэ суврагийн  4 тал Бурхан багшийн амьдралын түүх болон цадигийн  үлгэрүүдээр сэдэвлэсэн дүрс баримал бүхий маш гоёмсог чимэглэлтэй.
Буддагийн хоёр тэргүүн шавь нар болох Сарипутта, Махамоггалана нарын чандар энд хадгалагддаг.

Наланда: Энэ бол Буддагийн нирваан дүр үзүүлсний дараагийн зуунаас нэрд гарсан сүм хийдийн газар юм. Энэ газарт Будда өөрийн биеэр цөөнгүй удаа ирж байсан ба Ашока хааны үеэс үлдсэн сүмүүд байдаг.

Наланда бол олон зууны турш ариун номын эрдэм чадалтай нараараа алдартай номын үйлс цэцэглэсэн газар байсан ба эндхийн сүм дугана, суврагуудын туурь нь маш өргөн талбайг эзлэн оршдог. Археологийн малталтын үеэр илэрсэн олон тооны баримал, эртний эд зүйлс ойролцоо байгуулагдсан музейд үзмэр болон хадгалагдаж байдаг.


 Áóðõàí áàãøèéí ñóðãààë

Áóðõàí òºâ замыг сургасан байдаг. “Номын хүрдийг эргүүлэхүй” буюу түүний эхний сургаал ñóäàðò үнэнийг хайгчид мэдрэхүйн жаргалд дурлах болон хэт их хатуужил тэсвэрийг үйлдэх гэсэн 2 төрлийн туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй гэж сургажээ.
Энэхүү òºâ çàì мөрийг тэрээр хутагтын 4 үнэн, 8 гишүүнт зам мөр гэсэн сургаалиудаараа тайлбарлажээ.

Хутагтын 4 үнэн:

      1. Зовлон áóé
      2. Зовлон шалтгаантай áóé. Тэр нь шунал
      3. Шунал үгүй бол зовлон үгүй
    4. Зовлонг устгах арга зам бий

Зовлонгоос гарах тэрхүү зам мөр нь Хутагтын 8 гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь 3 хэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв ÿâäàë,  самади буюу сэтгэлийн òºâëºðºë, ïàíÿà  буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх байдаг.

Хутагтын 8 гишүүнт зам мөр:

Билгүүн ухаан

      1. Зөв үзэл
    2. Зөв бодол

Ариун явдал

      1. Зөв яриа
      2. Зөв үйл
    3. Зөв амьжиргаа

Сэтгэлийн тэгш амгалан

      1. Зөв зүтгэл
      2. Зөв ìýäýõ¿é
    3. Зөв төвлөрөл

Шүтэн барилдлагын хууль
Будда хутагтын 4 үнэнийг шүтэн барилдлагын хуулиар тайлбарладаг. “Мунхаг болон шунал хоёр байгаа учраас бид тооцоолшгүй цагаас эхлэн дахин төрөхүйн урсгалд хөвж байгаа билээ. Бид төрөл авснаар янз бүрийн зовлонт мэдрэмжийг мэдэрч, үхэж дараа нь дахин төрөх мэтээр энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэлжилнэ” гэж Будда айлдсан ба үүнийг сансар áóÿíû îðãèëò îð÷ëîí гэж нэрийджээ.
Тэрээр цааш нь “Энэхүү  процесийн учир шалтгааныг шунал хүслээс үүсдэг болохыг ухаарч, төрөл төрөлдөө хуримтлуулсан үйлийн үрийг усгаж мөн шинээр нэмж шунал хүслийн үйлийн үр үүсгэхгүй байх аваас тэр хүмүүн юунд ч үл автах сэтгэлийн төгс төгөлдөр байдлыг олно.” Шунал хүслийг үндсээр нь устгасан хүний сэтгэл туйлийн амар амгаланд оршиж, дахин хэзээ ч төрөл авахгүй болдог.  Энэ бол бүх çîâëîíãèéí хүлээснээс салсан нирвааны оршихуй юм.
Төрөл авах болон түүнээс ангижрах үйл явцыг Шүтэн барилдлагын хууль илүү тодорхой тайлбарлах боломжийг îëãîäîã.   Энд нэг нь нөгөөгөөр нөхцөлдсөн тасралтгүй үүсэн үргэлжлэх процессууд байдаг.

      1. Ìóíõàãèéí óëìààñ ¿éëèéí ¿ð ¿¿ñíý
      2. ¯éëèéí ¿ðýýñ áîëæ ñýòãýë ¿¿ñíý
      3. Ñýòãýëýýñ áîëæ áèå ñýòãýë ¿¿ñíý
      4. Áèå ñýòãýëýýñ áîëæ ìýäðýõ¿é ¿¿ñíý
      5. 6-í ìýäðýõ¿éãýýñ áîëæ õ¿ðýëöýõ¿é ¿¿ñíý
      6. Хүрэлцэхүйгээñ áîëæ ìýäðýìæ ¿¿íý
      7. Ìýäðýìæíýýñ áîëæ õ¿ñýë үүснэ
      8. Õ¿ñýëýýñ áîëæ øóíàë үүснэ
      9. Øóíàëààñ áîëæ îð÷èë  үүснэ
      10. Îð÷èëîîñ áîëæ òºðõ¿é үүснэ
    11. Òºðºõ¿éãýýñ áîëæ ºòëºõ, ¿õýõ çîâëîí ¿¿ñíý

Эдгээрээс нэг нь нөгөөгийнхөө эх үүсвэр болдог ба нөхцөлдүүлж байгаа нь шалтгаан болж үүсч байгаа нь үр болно. Энэхүү шүтэн барилдлагын гинжин хэлхээтэй бидний зовлон зүдгүүр бүхэн холбоотой юм. Харин Випашяна бясалгалыг хийснээр энэхүү гинжин хэлхээг тасдан зогсоох боломжтой болдог.

Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн ба энэ үл төгсөх îð÷èëò îð÷ëîíãèéí гинжин хэлхээг òàñäàõ аргыг олсон хүн юм. Тэрээр гадаад ертөнцийн юмс сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд хоёр нь бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн байна.  Хүн биеийн 5 болон сэтгэлийн мэдэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биенд мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ. Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна.

Харин шүтэн барилдлагын гинжин хэлхээнд хүрэлцэхүйгээр ìýäðýìæ  үүснэ, ìýäðýìæíýýñ áîëæ  хүсэл шунал үүснэ гэдгийг Будда сургажээ. Иймээс хүний хамаг зовлонг үүсгэдэг эх үүсвэр нь ямар нэгэн гадны зүйл бус харин бидний дотор орших мэдрэмж болж байна. Хэрэв бид шунал хүслээс буюу зовлонгоос ангижирахыг хүсвэл  өөрсдийн дотоод мөн чанартай нүүр тулан ажиллах ёстой ба энэ нь мэдрэмжтэй ажиллах гэсэн үг юм. Энэ бол Бурханы сургаалийн хамгийн чухал онцгой зүйл юм.
Ñэтгэлийн ã¿í õýñãèéí äàäàë çóðøèë íü мэдрэмжид дурлах байдаг ба мэдрэмж бүрийн зүг шуналийг үүсгэсээр байдаг. Хэдийгээр эдгээр мэдрэмжүүд нь түр зуурын мөнх бус байдаг ч гэсэн энэхүү мэдрэмжийг чухалд ¿çýæ үүний зүг тэмүүлэх сэтгэлийн процессийг ажиглаж сурах нь чухал юм.

Мэдрэмж бүр түр зуурын, байнга хувьсан өөрчлөгдлөх мөн чанартайг ойлгож, зөвхөн хөндлөнгийн ажиглагч байж сурснаар мэдрэмжид дурлах буюу ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байхад бага багаар суралцаж болдог байна.
Ингэж ямарч хариу үйлдэл хийлгүй ажиглан байх хором бүхэнд бидний урьдын хураасан ийм сэтгэлийн дадал бага багаар арилж сэтгэл ариусдаг байна.

Хэрэв энэ  процессийг тасралтгүй ажиглан,  мэдрэмжийн зүг хариу үйлдэл хийх урдын хуримлагдсан сэтгэлийн дадлыг үгүй болтол арилгаж чадсан хүн дахин ямарч мэдрэмжийн зүг хүсýõ эсвэл шунаõ хариу үйлдэл хийхээ больдог байна. Үүний үр дүнд “мэдрэмжèéí óëìààñ õ¿ñýë ¿¿ñäýã байсан процесс үгүй болж харин “мэдрэмжээр нөхцөлдөн билгүүн үүсэх” процесс болон хувирах ба зовлонгийн õ¿ðä õîðîãäîæ ýõýëäýã  байна.  Ингэж сэтгэлээ алхам алхамаар цэвэрлэх арга бол Випашяна бясалгал юм.  Бурхан багш үүнийг “Би та нарт хэрхэн алхам алхмаар сэтгэлд нөхцөлдсөн үйлийн үрийг арилгахыг үзүүллээ” гэж хэлсэн байдаг.  Алхам бүр мэдрэмжийг ажиглах ажиллагаа юм. Энэ бол Бурхан багшийн биеэрээ туулж үзүүлсэн òºâ çам мөрийн тухай сургаалийн практик хэрэглээ буюу Випашяна бясалгал билээ.


 Ариун ном дэлгэрсэн нь

Буддагийн үеийн түүхэн баримтаас үзэхэд Бимбсар, Судходан болон Прасенажита зэрэг хаадууд бясалгал хийж түүнээсээ их ашиг тусыг хүртэж байсан төдийгүй энэхүү туршлагаа бусадтай хуваалцахын тул хичээл зүтгэл гаргаж байсан тухай олонтаа дурьдагдсан байдаг.

Тэд өөрсдийн улс орондоо Буддагийн сургаалийг дэлгэрүүлэх ажилд сэтгэл гарган оролцдог байсан гэдэг. Гэхдээ Буддагийн сургааль олон улс орныг дамнан өргөн хүрээтэй түгэн дэлгэрсэн нь зөвхөн хаадын ивээл, дэмжлэгээс илүүтэй түүний заасан бясалгалын аргатай холбоотой байсан юм.
Түүний бясалгалын аргад суралцсан хэн бүхэн уур хилэн, үзэн ядалт, айдас эргэлзээ зэрэг хорт сэтгэлийн уг үндсийг арилган сэтгэлийн зовлонгоос ангижирч байв. Мөн энэхүү бясалгалын арга сурахад энгийн ойлгомжтой байснаас гадна тухайн хүн  нийгмийн гарал, шашин шүтлэг, итгэл үнэмшил,  эрэгтэй эмэгтэй хэн байхаас үл хамааран ашиг тусаа адил өгөх түгээмэл шинжтэй байсан билээ.

Хүссэн зүйл үл бүтэх, хүсээгүй зүйл тохиолдохын алин боловч бүхэнд адилхан зовлон л  авчирдаг. Энэ бол зовлонгийн түгээмэл шинж. Зовлон нийтлэг шинжтэй бол түүнээс салах арга нь бүгдэд адилхан түгээмэл байх учиртай. Ариун ном (Dhamma) бол зовлонгоос салгагч түгээмэл эм билээ.
Будда өөрийн амьд ахуй цагт Мажхима Деса гэж нэрлэгдсэн хойд Энэтхэгчүүдийн дунд ариун номыг машид энэрэхүй сэтгэлээр чөлөөтэй хүртээсний үрээр түүний сургааль ихэд дэлгэрч байжээ.

Дээрхийн адилаар Буддагийн дараа үед буюу МЭӨ 3 зуунд Ашок эзэн хааны ивээл дор ариун ном дахин хүчтэй дэлгэрсэн гэдэг.  Энэ удаад мөн адил бясалгалын практик ач тусыг сургаалийн дагуу үзэж мэдсэнтэй холбоотой  болохыг Ашок хааны үлдээсэн хэд хэдэн чулуун дээрх зарлигийн бичээсүүд нотолдог байна.
Тэдгээр бичээсийн агуулгыг үндэслэн Ашок хаан бясалгалын ач тусыг өөрийн биеэр туршин үзсэн төдийгүй ариун номыг түгээн дэлгэрүүлэхэд маш их хүчээл зүтгэл гаргаж байсныг мэдэж болдог.
Тэрээр хүний сэтгэл ариусан цэвэршихэд бусдад туслах хүсэл зориг хэрхэн бадарч энэ ертөнцийн төдийгүй бусад ертөнцийн ашиг тусыг эрхэмлэн сайн үйлд шамдан бүтээхийн учрыг тайлсан байдаг.

Түүний 7 дугаар баганы бичээс дээр тэрээр шалтгааныг хоёр үндэслэлээр зарлигласан байдаг. Нэгдүгээрт, эзэнт гүрний дотор хууль ёс, эмх журмыг эрхэмлэх шалтгааныг нэрлэсэн бол хоёрдугаарт, түүнээс илүүтэй ариун номын практик тал болох бясалгалыг хичээн суралцахын чухлыг бичсэн байдаг.  Эндээс харахад бясалгалыг өөрийн амжилт бүтээлийн хамгийн гол шалтгаан гэж үнэлж байжээ.

Ашок хааны ивээл дор Ариун номын гурав дахь их чуулган зохиогдсон ба түүний дараагаар төгс гэгээрсэн олон архад хуврагуудыг хойд Энэтхэгээс гадагш явж ариун номыг илүү олон хүнд хүртээхийн тул есөн өөр зүгт илгээсэн гэдэг. Тэдгээр хуврагуудыг номын элч нар гэж нэрлэж байсан бөгөөд тэд бүгд сэтгэлийн бүхий л хир буртагаас ариусан чөлөөлөгдсөний үлгэрээр ариун номын практик бясалгалыг бусдад заан сургаж байжээ.
Тэд өөрсдийн хайр, энэрэхүй сэтгэлийн хүчээр олон хүнийг ариусал чөлөөлөлтийн замд оруулж чадсан юм.
Тэдгээр номын элч нарыг ахалж явсан гэгээрсэн хуврагуудын нэр болон ариун номыг түгээхээр явсан есөн зүгийг түүхэнд тэмдэглэн үлдээснийг сөхвөл:

  • Мажхантика хуврага (Majjhantika Thera): Кашмир болон Гандахар руу (Кашмир, Афганистан, Пешавар болон хойд Пакистаны Равалапинди)
  • Махадева хуврага (Mahadeva Thera): Махисамандала руу (Мизор)
  • Ракита хуврага (Rakkhita Thera):  Ванаваси руу  (өмнөд Энэтхэгийн хойд Канар)
  • Ёнака Даммаракита хуврага (Yonaka Dhammarakkhita Thera):  Апарантака руу  (одоогийн хойд Гужарат, Катиавар, Качча болон Синд)
  • Махадамма Ракитта хуврага (Mahadhammarakkhita Thera):  Махаратха руу  (Махараштр орчмын Годовар)
  • Маха Раккита хуврага (Maha Rakkhita Thera):  Ёнакалока руу  (эртний Грек)
  • Мажхима хуврага (Majjhima Thera):  Химаванта Падеш Бага руу  (Гималайн бүс)
  • Сона болон Уттар хуврагууд (Sona and Uttara Theras):  Суванна Буми руу  (Бирм)
  • Махинда хуврага ба бусад (Mahinda Thera and others):  Тамбапаннидипа руу  (Шриланка)

Эдгээр хуврагуудаас гадна Ашок хаан одоогийн Египт, Сири зэрэг улсуудын нутаг хүртэл номын багш нарыг илгээж байжээ.  Тэрээр дараа дараагийн олон үеийн турш ариун номын эрхэм дээд үрийг бүх дэлхийд түгэн дэлгэрэх замыг тавьж өгсөн хүн юм.

Түүний эхлүүлсэн үйл хэрэг Канишка хааны залгамжлалаар үргэлжилсэн ба төв Азийн болон Хятад зэрэг улсуудад Кумаражива болон Бодидамма зэрэг хуврагуудыг илгээсэн байдаг. Улмаар тэдгээр улсуудаар дамжин ариун номын сургааль цааш түгэн МЭ 4 зууны эхэн үед Солонгос, Япон улсуудад хүрсэн байна.
Энэ үед Энэтхэгт Таккасила, Наланда, Виккамасила болон бусад олон бясалгалын сургуулиуд хөгжин цэцэглэж, Хятадын олон эрдэм боловсролтой хүмүүсийн сонирхолыг татаж байжээ. Түүнээс гадна олон тооны хүмүүс Тайланд, Камбож, Лаос, Вьетнам, Индонез зэрэг орнуудад бясалгалд суралцаж эхэлсэн байна.

Харин Төвдөд ариун номын бясалгал дэлгэрсэн нь Санттиракшита, Падмасамбава, Аттиша болон Камалашила зэрэг багш нарын хичээл зүтгэлээр бий болжээ.


 Зургаан түүхэн чуулган

Бурханы сургаал айлдварыг эмхэтгэх зорилгоор дхамма буюу 6 түүхэн чуулган зохиогдож байжээ.
Үүнийг сангитис буюу ном хайлах гэдэг байсан ба хамгийн ахмад хувраг судрыг  мөр мөрөөр цээжээрээ уншиж түүний дараа бүх хуран цугласан хуврагууд нэгэн дуугаар даган хэлдэг байсан байна.  Ийм аргаар цуглаанд оролцож буй хуврагууд тус бүрдээ өөрийн цээжилсэн үгсийг шалгаж тааруулдаг байжээ.
Энэхүү Буддагийн сургаалийн эмхэтгэлийг Трипитака буюу Төвдөөр Ганжуур гэнэ.
Ариун номын сургаал нь 2 чухал хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт онолын хэсэг буюу утгын тал хоёрдугаарт парктикийн хэсэг буюу хэрглээний тал юм. Үндсэндээ энэхүү чуулган эсвэл ном хайлах ёслол нь  Бурханы сургаалийн онолын хэсгийг цэвэр ариунаар нь хадгалан авч үлдэхийн тулд зохион явагдаж байв.  Харин номын хэрэглээний буюу практик хэсгийг хадгалан үлдэх арга нь багшаас шавьд биечлэн зааж сургах хэлбэртэй байсан байна.
4 дэх удаагийн чуулган хүртэл Бурханы сургаалийг бичгээр тэмдэглээгүй байсан тул ийнхүү чуулган зохион байгуулж цээжлэх нь зайлшгүй зүйл байсан байна. Түүнээс гадна ийм чуулганы үеэр хуврагууд болон сүм хийдийн дэг журмыг хэлэлцэн тогтоох хурал болдог байжэээ.
6 удаагийн чуулганыг тус бүрд нь тодорхойлж үзэхэд:

Анхдугаар чуулган: м.э.ө 544 онд Ажатасатту хааны ивээл дор Ражагахад зохиогдсон.  Махакасаппа Тера даргалж Упали Винаяагийн уншлагыг, Ананда судар абидармын  уншлагыг үйлдсэн байна. Энэ чуулганд 500 архад оролцож, 7 сарын турш үргэлжилжээ.

Хоёрдугаар чуулган: анхны чуулганаас 100 жилийн дараа м.э.ө 444 онд Каласока хааны ивээл дор Весалд зохиогдсон. Энэ чуулганыг  Ревата Тера даргалж 700 хувраг оролцсон байна.

Гуравдугаар чуулган: м.э.ө 326 онд Дхаммашока хааны (олонд Ашока хаан гэж алдаршсан) ивээл дор Паталипуттад зохиогдсон. Энэ чуулганыг Моггалипутта Тера даргалж Ганжуур данжуурыг цээжээр мэддэг 1000 хувраг оролцож, 9 сарын турш үргэлжилжээ. Энэ чуулганы үеэр Катаватту буюу Бурханы багшийн сургаалийн нэмэлт эмхэтгэлийг үйлдэж Ганжуурт дагалдуулсан байна. Энэ чуулганы дараа 9 Тераг номын үрийг тараахаар зүг бүрт илгээсэн байна.

Дөрөвдүгээр чуулган: м.э.ө 29-17 оны орчимд Шриланк улсад Ваннагамини Авая хааны үед зохиогдсон. Энэ чуулганд Ганжуур данжуурыг сайтар цээжилсэн 500 хувраг оролцож, Маха Ракита Тера даргалсан байна. Энэ чуулган дээр Ганжуур болон түүний тайлбаруудыг цээжээр уншихын хамт анх удаа бичгээр тэмдэглэн үлдээсэн байна.

Тавдугаар чуулган: м.э. 1871 онд Мин Дон Мин хааны ивээл дор Бирм улсад зохиогдсон. Энэ чуулганд 2400 хувраг оролцож, гэгээн Маха Жагарабиванса Тера мөн гэгээн Маха Нирандабидхажа болон гэгээн Сумангала Сами нар ээлжлэн даргалсан байна.
Ганжуурыг 5 сарын турш уншиж мөн гантиг хавтан дээр сийлж үлдээсэн байна.

Зургаадугаар чуулган: 1954 онд Бирм улсын Ерөнхий сайд У Ну-гийн ивээл дор Рангуун хотод дэлхийн янз бүрийн улс орноос ирсэн лам хуврагууд оролцон зохиогдсон байна. Энэ чуулганыг гэгээнтэн Абхидажа Махаранна Баданта Ревата даргалж Бирм, Шри Ланк, Тайланд, Энэтхэг болон бусад орны 2500 гаруй номтой хуврагууд оролцсон ба Ганжуур данжуурын утга агуулгыг дахин хянасан байна. Энэ чуулган Бурханы багшийн нирваан дүр үзүүлснээс хойш 2500 жилийн ойн өдөр 1956 оны Вешака сарын шинийн 15-ны  өдөр өндөрлөсөн байна.

Эдгээр 6 чуулганы 3 нь Энэтхэгт, дөрөвдэх нь Шри Ланкад, харин сүүлийн хоёр нь Бирмд зохиогдсон ба Бурхан Гоутам дахин нээж олсон ариун номыг 2500 жилийн турш цэвэр ариунаар нь хадгалан үлдээхэд  үнэтэй чухал үүрэг гүйцэтгэжээ.

 Сургаалийн шинэ үе

Бурхан Буддагийн сургаал Энэтхэг төдийгүй дэлхийн олон оронд дахин түгэн  дэлгэрч байна. Түүний сургаалийг 2200 жилийн турш Бирмийн хуврагууд багш шавийн уламжлалаар өвлүүлэн хадгалсаар ирсэн ба сүүлд Випашяна бясалгалыг Бирмид төгс эзэмшсэн  хувраг Лэди Саяадав энэхүү аргыг хар хүмүүст хүртээсэн байдаг.  Тэрээр Саяа Тэжиед зааж харин тэр цааш нь Саяжи У Ба Кинд заан сургасан байна. Энэхүү Энэтхэг орноос алдагдаад удсан бясалгалын аргыг эх нутагт нь эргүүлэн авчирч тэндээс бүх дэлхийд түгээх нь Саяа Жи У Ба Киний чин хүсэл байсан юм.  Тэрээр 1969 онд өөрийн итгэлт шавь С.Н.Гоенкаг Випашяна бясалгалын багшаар томилсоны дараа, Гоенка багш Энэтхэгт хүрэлцэн ирж Випашяна бясалгалыг Энэтхэг төдийгүй бусад орнуудад заан хүртээж эхэлсэн юм. Ийнхүү мартагдаж үгүй болсноос хойш хэдэн зууны дараа Бурхан багшийн сургаал дэлхийн олон орны олон хүмүүст дахин хүртэх боломж нээгджээ.

Өнөөдөр янз бүрийн үндэс угсаа, гарал үүсэл, ажил мэргэжилтэй хүмүүс Випашяна бясалгалын үр шимийг хүртэж эхлээд байна. Менежер, судлаач, оюутан, эмч, фермер ялгалгүй энэ бясалгалын аргаар хичээллэсэн л бол сэтгэлийн амар амгаланг олж, хувийн амьдрал болон мэргэжлийн чадварт нь сайнаар нөлөөлж байгааг янз бүрийн улс оронд явуулсан бясалгалын туршлагууд харуулж байна.
Шоронд, хоригдлуудад зориулан явуулсан бясалгалын курсууд ч үр дүнгээ өгч хорих газрын засан хүмүүжүүлэх арга зүйд шинэчлэл хийх чухал хэрэгсэл болж байна. Хоригдлууд төдийгүй хуяг, харгалзагч нарч энэ бясалгалаас ашиг тусыг хүртэх болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хорт дайсанд донтогчид,  оюутнууд, янз бүрийн шашны  байгууллагууд өөр өөрийн хүрээлэлдээ энэхүү бясалгалын курсыг явуулах боллоо.
Хүүхдүүд бясалгалын анхан шатыг дүүргэснээр ёс суртахуунд төлөвшиж, төвлөрөх чадвараа хөгжүүлж байгаа нь тэдний нийгмийн харилцаанд хандах эрүүл сэтгэлгээг төлөвшүүлж, цаашид дэвшин суралцах болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг олж авахад дэмжлэг болж байна.

Випашяна бясалгал бол алив нэгэн шашны бүлэглэлд хамааралгүй, үр дүн нь бүхэнд түгээмэл хүртэх, сэтгэл оюуныг ариусган цэвэрлэх арга юм.
Буддагийн сургаалийг хүмүүс 2500 жилийн өмнө хэрэглэж байсан ,  өнөөдөр ч олон хүмүүс шашин шүтлэг, нийгмийн гарал, ажил мэргэжил, хөрөнгө чинээ, туулсан амьдралын зам мөр ямар байхаас үл хамааран, түүний бясалгалын үр шимийг хүртэж, оюун сэтгэлээ  ариусган чин шударгаар амьдрах болсондоо баярлацгааж байна.

Бурханы Гоутамагийн сургаал цэвэр ариунаараа байж байж, олон олон хүмүүс ариун номын замд орж,  эцсийн зорилго болох гэгээрэлд хүрч зовлонгоос гэтлэх  болтугай.

Хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан болж зовлонгоос гэтлэх болтугай.

4 thoughts on “Бурхан багш

  1. Маш сайхан мэдээлэл болжээ. Баярлалаа. Випашяна бясалгалыг заадаг багш, болон төв байдаг уу? энэ талаарх илүү мэдээллийг хаанаас авч болох вэ?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s