Stupa in Chingeltei mountain

Ариун номын утга шимийг
Амтлан суух энэ л өргөөнөө
Ахуй хүсэлт ертөнцөөс
Ангижрахуй төгөлдөр оршино.
Хутагтын амгаланд уусан
Хуялт тачаалаас ангид
Хуурмаг ертөнцийн үнэнийг
Хугасалж биеээрээ ухаарна.
Төрөлх нутгийн уулнаа
Төөрөлдсөн сэтгэлээ тогтоон суухад
Туулсан Бурхадын суу алдрыг
Тунгаан ойлгож ухаарах шиг.
Өөрийн биеийг даган мэдрэх агшинд
Өнгөлзөх элдэв бодол үгүй болж
Өнө мөнхийн амгаланд уусан
Өнгөрсөн цагийн Үйлийн үрээ устгана.

Хамаг амьтан амар амгалан болох болтугай! – Бхавату Сабба Мангалан!