Багшийн яриа

1970 аад оны эхээр Шашны их сургуульд багшилж байсан гавж Данзан-осор гуайнд Л.Хүрэлбаатар гуай зочлон очдог байжээ. Тэгээд нэг өдөр багшаа хойт нас гэж ер байдаг уу гэж Данзан-осор ламтанаас асуужээ. Тэгэхэд нь ламтан: “Хойт нас байдгийг 2500 жилийн өмнө Будда хүлээн зөвшөөрсөн байдаг.Би түүнийг даган барьдаг хүн. Харин хойт нас байдаггүй гэж Маркс 250 жилийн өмнө номлосон. Чи түүнийг даган барьж байгаа болохоор ингэж асуусан байх. Би чамд нэгэн үлгэр ярьж өгье.Энэ богд уулын цаана нэгэн хүн иддэг барс байдаг хэмээн хүн болгон ярьдаг гэнэ. Зарим нь итгэнэ. Зарим нь үл итгэнэ. Бид бүгд хэзээ нэгэн цагт энэ уулыг даваад алсыг зорих хэрэгтэй болно. Итгэсэн нэгэн буу шийдэм бэлдээд аваад явна. Итгээгүй нэгэн хоосон явна. Хэрвээ бид уулын цаана гартал үнэхээр бар хүлээж байвал аймшиг тэр бус уу. Бар байсан байгаагүй бид буу шийдэм бэлдээд явбал алдах юм байхгүй ш дээ. Бар байх юм бол буудаад унагачина. Бар байхгүй бол чамд буудах ч ажил гарахгүй бүр сайн л биз.” хэмээн айлдсан гэнэ лээ

багшийг шүтэхүй номноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s