Ухамсар амьдралын зургаан хэлбэрийг дамжин хөгждөг үү?

Тэртээ 25 зууны тэртээ Бурхан багш Зургаан зүйлийн ухамсар амьдрал буй хэмээн номолжээ. Өнөөдөр энэ ухамсар /сүнс байж магад/ -ын утга учир утга мөн чанарыг ойгохын тулд эхлээд амьд организмын тухай ойлголтыг авч үзэх шаардлагатай болох байх. Энэ нь хамгийн жижиг бичил организм вирусээс эхлээд нэг болон олон эст амьтад, өрөөр хэлбэл хамгийн дээд зэргийн өндөр хөгжилтэй хүнийг хамарсан ухагдахуун юм. Эрдэмтэд наанги шавар, туяаг хүртэл амьдралын эх сурвалж болгон эрэлхийлдэг. Нэг эст амьтад нь бидний мэдэх шаахай, Амёб хумхаагийн шимэгч гэх мэт. Харин олон эст нь хөндий биетэн, туузан хорхой, чийгийн улаанаас эхлээд сүүгээр бойжигчдыг хамааруулж үздэг. Гэхдээ энэ бүгд нь шинжлэх ухааны логик сэтгэлгээгээр батлан гаргаж ирсэн байх. Нэг эст амьтдыг шинжлэх ухаан их хожуу нээсэн ч бүр саяхан шинжлэх ухаанаар батлагдсан бас нэгэн амьдралын хэлбэр бол бактер, вирус билээ. Энэ бактер, вирус нь газрын асар гүний халуун хайлмал, мөсөн цэвдэгт ч оршдог бичил организм юм. Энэ бүгдийг бүлэглээд үзвэл бактер, вирус, нэг эст амьтад, Олон эст амьтад, Хүн гэсэн 4 хэлбэрт хувааж болох талтай. Тэгвэл 2500 гаруй жилийн тэртээ оюуны дээдийг төгсгөн билгийн чанадад хүрсэн Бурхан багш амьд организмын энэ бүлгүүдийг хэрхэн авч үзсэн байдаг нь үнэхээр сонирхолтой.
Монголчууд бид эх болсон зургаан зүйлийн хамаг амьтдын тусын тулд хэмээн буянаа зориулдаг.
Тэгвэл энэ 6 зүйлд:
1. Тамын амьтад /Их нүгэл хилэнцээр газрын асар гүнд орж халуунд түлэгдэж, чанагдаж, хүйтэнд бие нь хага хөлдөж зовлонгоо эдэлдэг амьтад/
2. Бирдийн амьтад /Их том гэдэстэй, маш нарийхан хоолойтой, үргэлж өлсөж цангаж явдаг амьтад/
3. Адгуусан амьтад /Хорхой шавжнаас авхуулаад бүх амьтад/
4. Хүн
5. Асури
6. Тэнгэрийн орныхон гэж бүлэглэсэн байдагийг бид мэднэ.
Үүнээс үндэслээд өнөөгийн шинжлэх нээгээд байгаа амьд организмын хэлбэрүүдийг Буддын номлолд мөнхөрсөн амьдралын дээрх хэлбэрүүдтэй зэргэцүүлэн авч үзье.

Будда Шинжлэх ухаан
1. Тамын амьтад -Бактер, вирус
2. Бирд -нэг эст амьтад
3. Адгуус -Олон эст амьтад
4. Хүн -Хүн
5. Асури -Нээгээгүй
6. Тэнгэр -Нээгээгүй

Тэгвэл эндээс харахад 2500 гаруй жилийн тэртээ эртний гүн сэтгэчдийн гаргаж ирсэн эх болсон зургаан зүйлийн хамаг амьтдаас бид өнөөдөр шинжлэх ухааны тэр өндөр өндөр хөгжил гэдгийнхээ үрээр дөнгөж 4-хөн зүйлийг л нээж чадсан байна гэж үү?
Бид сайн заяаны гэгдэх хүн, асур, тэнгэр гэх 3 орны амьтдаас нэгийг, муу заяаных болох там, бирд, адгуус гэсэн 3 орны амьтдаас нээгээгүй байсантамын орныхныг нь харьцангуй саяхан нээснээр аммьдралын 4 хэлбэр шинжлэх ухааны үндэстэйгээр батлагдлаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй юу? Магадгүй, гэхдээ бас эргэлзээтэй л юм. Бид үндсэндээ уурагт бие махбодын амьдралын хэлбэрүүдийг л нээж дуусаад байгаа бололтой.
Өнөөдөр дэлхийн олон нэрт эрдэмтэд уурагт бие махбодын амьдрал бол амьдралын цорын ганц хэлбэр бишээ гэдгийг хүлээн зөвшөөрч бид вирусыг л гэхэд дөнгөж саяхан нээлээ шүү дээ гэж үзэж байна.
Тэгвэл хүн төрөлхтний нээгээгүй байгаа Асури болон Тэнгэрийн орныхон гэх хүний дээд төрлүүд болох оюун ухаантнууд гэдэг нь амьдралын аль хэлбэрүүдийг нэрлэж болох вэ гэдэг асуудлууд гарна.
Буддын сургаалд Асури нарыг хэрэлдэж тэмцэлдэх зовлонг эдэлдэг хэмээн нэрэлдэг бөгөөд Тэнгэрийн орныхон биш гэж үздэг. Гэтэл өнөөдөр профессор Казначеев гуайн гэргэж ирж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлах гээд байгаа сансарын амьдрал, орон зайн амьдрал, талбайн оюун ухаан зэргээс бид орон зайн амьдрал гэдэг ойлголтыг авч үзэх ёстой. Үнэхээр энэ ертөнцөд бидэнтэй зэрэгцээд орон зайн огт өөр орчинд амьдрал байж болох л юм.
Тэгвэл энэ орон зайн амьдралыг шинжлэх ухаан нотолж чадвал Буддын сургаалд мөнхөрсөн Асури орныхон гэгч амьдралын хэлбэрийн дүр төрх нь гарч ирнэ биз ээ.
Дараагийн асуудал бол Тэнгэрийн орныхон гэгч оюун ухаантанууд нь амьдралын аль хэлбэр байж болох вэ гэсэн асуудал гарна. Хутагт сайн явдлын ерөөлийн хаан оршвой сударт Хэд ба хэдүй бүхий арван зүгийн ертөнц дахь гурван цагийн хүний арслан, сайбар /сайтар/ одсон, хоцролгүй тэд эл бүгдэд бие, хэл, сэтгэлээр бишрэн мөргөмү гэж гардаг. Эндээс харахад 10 зүгт алслан хязгааргүй үргэлжлэх сансар огторгуй гариг эрхсүүдэд бидний ижил уурагт бие мах бодын амьдрал цэцэглэн хөгжиж байгаа гариг эрхэс тоо томшгүй оршин байгаа нь лавтай.
Харин тэднээс арслан сайбар /сайтар/ одсон нь өөрөөр хэлбэл төгс ариусан гэгээрч чадсан л мөн өөрийнхөө дээд төрөл Асури, Тэнгэгийн орныхонд очиж таарах нь дээ. Тэгвэл бидний дээдийн дээд төрөл болох тэнгэрийн орныхон гэгч нь уурагт бие махбодын өшөө дээд төлөв буюу ер бусын гайхамшигт төлөвт орших оюун ухаантнууд болж таарах уу? Түүнээс биш өөр гариг эрхэст амьдрах бидний ижил хүн төрөлхтөн биш болох нь лавтай байна.
Хүн бид уураг тархиа чөлөөлж харьцангуй дээд түвшид хүрж /гэгээрлийн тодорхой түвшин/ хүрж чадвал учир нь тэнгаагдах болон холбоо тогтоож ч болох юм даа. Эрт үед хүмүүс нүгэл хилэнц бага ариун байх үед өнгөрсөн цагийн Бурхан сүмд суугаад ном айлдахад нь Тэнгэр, Асури нар Хүмүүстэй хамт суун Ном сонсдог байсан гэсэн яриа байдаг. Харин хүмүүн бид нүгэл хилэнц ихээр хийсээр биеэс нь өмхий үнэртэх тэргүүтэн элдэв муу гарсан тул Тэнгэр нар хамт эгнээ суухаа больсон гэдэг.
Эрхэм уншигч та мэргэн оюундаа тунгаан болгоогоорой. Бид Ариун номын замаар улам бүр урагшилсаар байвал Эдгээр 6 төрлөөс гэтэлж Үүнээс цааших чанадын амгаланг мэдрэх бөгөөд төгс гэгээрэлд хүрэх буй заа.

Advertisements

2 thoughts on “Ухамсар амьдралын зургаан хэлбэрийг дамжин хөгждөг үү?

  1. sonirholtoi medeelel bichsend talarhlaa. tengeriin deed amidraliin talaar oor todorhoi medeeleluudiig bichij ognouu. deed tenret yag aymar amidral boldog talaar bas ur huuhed hatan geed bdag gesen ter ur huuhduud ni bas uhdeg gesen talaar bi sonsoj bsan. odoo ued ovog deedsiin sahius ongod shuteenuud iheer buuh bolson. barag udam bolgond bdag gesen. tegheeer edgeer shuteenuudiin deed amidraliin talaar medeelel niitel ognouu Ta buhend ajliin amjilt enh amidraliig erooe.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s