Випашяна болон Нийгмийн өөрчлөлт

                Випашяна бясалгал бол бид бүхний зовлонгийн гол шалтгаан болох хүсэл шунал, уур хилэн, мунхаг зэргээс ангижруулах цорын ганц зам мөр мөн билээ. Энэхүү бясалгалд хичээн шамдсан хэн болов өөрийнхөө зовлонгийн шалтгааныг бага багаар арилган өөрсдийн сэтгэлийн түнэр харанхуйг гэрэлтүүлж, баяр баясгалантай, аз жаргалтай, амгалан амьдарч эхэлдэг билээ. Үүнийг батлах олон жишээ өгүүлж болох юм.

                1975 оноос мх багш Гоенка Энэтхэгийн шоронгуудад Випашяна бясалагал явуулж эхэлсээр шоронгийн хоригдлуудын үзэл бодол, харилцаанд  бодит өөрчлөлт орж байгаа нь илтэд мэдэгдэх болжээ. Энэ нь Випашяна бясалгал аймшигт гэмт хэрэгтнүүдийг  ч  нийгмийн сайн гишүүн болгон өөрчлөх  ид шидтэй гэдгийг батлан харуулсан юм.

                Их багш Гоенкад бясалгалыг танилцуулсан их багш У Ба Кин Бирмийн засаг төрийн алба хашиж байхдаа энэхүү бясалгалын тусламжтайгаар шудрага бус төрийн албан хаагч нарыг хэрхэн өөрчилж болохыг нотолжээ. Тэрбээр төрийн олон яамдын тэргүүн байсан бөгөөд төрийн ажилтнууддаа Випашяна бясалгалыг заан сургасан байна. Тэд үүрэг хариуцлагаа сэтгэлийн гүнээс ухамсарлах болсоноор тухайн байгууллагад идээ бээр мэт бугшсан хээл хахууль, хүнд суртал гэх мэт сөрөг үр дагаврууд аяндаа алга болж, үнэн шудрага харилцаа бүрдэн тогтжээ. Үүнтэй нэгэн адил Энэтхэгт ч гэсэн бясалгалд оролцсон төр захиргааны удирдах ажилтнуудын ажил гүйцэтгэх чадвар илтээр нэмэгдэн нийт ажилтнуудын дунд нийтлэг эвсэг харьцаа бий болж эхэлсэн байна.

                 Эдгээрээс харахд нийгмийг өөрчилхийн тулд хүн нэг бүр өөрийгөө өөрчлөх ёстой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Зөвхөн уриа лоозон, хоосон сургаалиар бүтэх ажил биш билээ. Хууль журмыг дагах, зөв явдлыг дээдлэх зэргийг ямар нэг сонин, сурах бичгээр дамжуулан төлөвшүүлэх аргагүй. Мөн түүнчлэн бүх нийтийн зөрчил ч гэсэн элдэв дарамт шахалтаар намжихгүй нь лавтай.  Энэ бүхнийг та өнгөрсөн түүхээс эргэн харж болно.

                  Хувь хүн гол түлхүүр мөн билээ. Тэгэхээр хүн бүрт хай энэрлээр хандаж тэднийг өөрсдийгөө өөрчлөн хүмүүжихэд сургах хэрэгтэй. Сахил сахин, ариун явдлыг дээдлүүлэхийн тухайд тэдэнд хоосон сургаал айлдах биш харин өөрсдийгөө өөрчлхөд хүргэх үнэн гэрэл гэгээг сэтгэлийнх нь гүнд үүсгэж өгөх хэрэгтэй.  Хүн өөрийгөө танин мэдсээр сэтгэлээ ариусгах чадавхи бүхий болоход сургах хэрэгтэй юм.

                   Випашяна бясалгал нь хүний сэтгэл оюун, зан чанарыг өөрчлөх ид шидтэй. Өөрийгөө үнэнхүү өөрчлөхийг хүсэгч хэн бүхэнд Випашянагийн хаалга нээлттэй билээ.

Advertisements

Гэрийг бүтээгч

Сиддхарт Гоутам өөрөө үнэнийг ухаарч Бурхан болжээ. Тэргэл сартай тэр шөнө Ниранзана голын эрэг дээр бодь модны доор Випашяна бясалгал хийн урьдны олон төрлөө эргэн санаж (гэгээрлийн тодорхой түвшинд хүрэхээр урьд төрлөө хардаг гэж буддизмд үздэг.) хорвоод дахин дахин төрөл авхуулагч гэрийг бүтээгч хэн болохыг ухаарчээ. Үүний учрыг олох гэж дахин дахин зовлонт төрөл авсаар, хичнээн ч төрөл өнгөрөөв. Харин Випашянааг бясалган үнэнийг дагаснаар учрыг нь олжээ.

 Туршлагаараа байгалийн хуулийг ойлгож, төгс гэгээрэлд хүрч Бурханы хутгийг олсон билээ.
СН.Гоенка багшийн Ариусахуйн чин хүсэл гэдэг номонд ийн айлджээ. Эндээс үзхэд бид амьдралд цөхрөх үедээ ихэнхдээ хоосон бурхан шүтээнийг үнэн мэт мухараар итгэх нь элбэг. Тэр ч бүү хэл зарим шашинд -хэрэв чамайг нүгэл хийвэл халуун хүхрэн галд шатаана, харин буян их хийвэл мөнхийн улс буюу диваажинд аваачна гэх мэтээр номлодог. Магадгүй энэ нь үнэн ч байж болно. Гэхдээ орчин үеийн хүн хараагүй үзээгүй зүйлдээ итгэнэ гэж юу л бол. Мухар сүсэгтэн л биш бол. Ямартай ч Дараагийн гэгдэх /үхсэний дараах амьдрал/ тэр гэрийг ямар нэгэн тэнгэр бурхан эсвэл Ертөнцийн эзэн бүтээж өгдөг гэсэн үзэл хүн бүрт суучихсан байдаг. Харин Буддизм-ийн номлолд бол хэн нэгэн тэнгэр бурхан таны дараагийн амьдралыг бүтээж өгдөггүй. Та өөрөө өөрийнхөө дараагийн гэрийг бүтээгч нь бөгөөд, таны үйлийн эрхээр энэ мэт таны амьдрал бүрэлджээ. Бурханы шашинд 6 зүйлийн төрөл амьдрал байдаг гэж үздэг. Там, Бирд, Адгуус, Хүмүүн, Тэнгэр, Асури гэгдэх эдгээр төрлүүдийг дамжин төрсөөр байдаг. Тэгвэл чухам Бурхан гэж хэн бэ? Бурхан гэдэг ойлголт бол энэ 6 зүйлийн сансарын хүрднээс ангижрасан ахин төрөл авахааргүй тийм чанадын мэдрэмжинд оршигч нь бол Бурахн /Будда/ хэмээн нэрлэгддэг. Дээрх 6 зүйлийн төрөл амьтад нь бүгд өөр өөрийн гэсэн зовлонтой байдаг бөгөөд сэтгэлдээ Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг гэсэн 3 хорыг агуулж байдаг учраас тэд төрлөөс төрөл дамжин зовлонт ертөнцөд эргэлдсээр байдаг байна. Энэ бүх зовлонт сансарын хүрднээс ангижирч зовлон үгүй амгалан тайвныг эдлэгч нь Бурахн юм. Дээр дурдагдаж байсан Випашяна бясалгал нь энэ зовлонгийн хүрднээс ангижруулах Номын хүрд юм. Випашяна бясалгал бол яамар нэгэн шашны урсгал биш бөгөөд зовлонг үндсээр нь устгадаг гэгээрэлд хүргэж Бурхан болгодог арга юм. Үүнийг Буддизм-ийн практик тал нь гэж ойлгож болох юм. Буддизмын онолыг судаллаа гээд гэгээрчихгүй шүү дээ. Тиймээс түүний практик тал нь давхар байж гэмээнэ төгс гэгээрэлд хүрдэг. Мөн зовлон гэдэг бол нийтлэг чанартай учраас зовлонг устгах арга нь бас л нийтлэг байх учиртай. Христ зовлон, Лал зодлон, Хинду зодлон гэж үгүй шүү дээ. Эсвэл Америк зодлон, Хятад зодлон, Монгол зодлон гэж ялгах аргагүй. Тэгэхээр хүн бүрийн зовлон нийтлэг учир шалтгаанаас буюу Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг гэсэн өнөөх 3 хорт сэтгэлээс л үүдэлтэй юм. Тиймээс жинхэнэ цэвэр Буддизм гэдэг бол Буддын шашинтай хүмүүст дан ганц үйлчлэх бус, бүхий л хүн, амьтны тусын тулд үйлээ зориулах учиртай юм. Мөн сэтгэлийн 3 хороос ангижрах арга нь онол төдийгүй практик буюу Випашяна дээр үндэслэж байж бүрэн усдан Зовлон үгүй Бурханы хутгийг олж амар амгалан орших болно.