Шантидэва /Бясалгал/

Аглаг ойд амар жимэр Ариун байгальд сэтгэл цэлмүүн.

 Найлзуур модод намайг адлахгүй.

Гөрөөс шувууд гөрдөж шордохгүй.

 Өдөр шөнөгүй үймэрч хямарсан

Өнгө мөнгөний хорвоог огоорч,

Үлэмжийн тайван аглаг оронд

Үнэний рашаанаар цангаа тайлсу.

Суудлаа булаалдах хэрүүл тэмцэлгүй

 Сул амгалан суух нь жарагал.

Өрөөл бусдын аяыг харалгүй

Өөрийн эрхээр явах нь таашаал.

 Бадар аяганаас өөр хогшилгүй,

Навтас дээлнээс өөр чимэггүй

Алдах айдас, олдох горьдол үгүй

Амьсгал уужуу явах минь хэзээ вэ?