Нэгэн буянт эмэгтэй 10 жилийн турш Ариун явдалт нэгн хуваргад үйлчлэн хоол унд, хувцас хунар хийж өгөх зэргээр асардаг байж гэнэ. ТЭр Хуварга бүх л амьдралаа Бурханы ариун ном бясалгалд зориулсан нэгэн байлаа. Тэр зөвхөн бясалгал хийж Бурханы номыг гүнзгийрүүлэн сурахаас  өөр юу ч хийдэггүй  байлаа. Тэр бүү хэл тэрхүү эмэгтэйтэй хүртэл харьцахыг цээрлэдэг байлаа.

Нэгэн өдөр өнөөх эмэгтэй  -Энэ ламтан үнэхээр ийм ариун явдалтан мөн гэж үү? хэмээн бодоод түүнийг туршиж үзхээр шийдэж гэнэ.

Тэр эмэгтэй нэгэн үзэсгэлэнт сайхан охинтой юмсанжээ. Гэртээ хариад өнөөх охиноо сайтар гоёж гоодож гэнэ. Охин бүр ч илүү үзэсгэлэнтэй болж хэнбугай нь ч харсан сэтгэл алдрахгүй байхын аргагүй тийм сайхан харагдаж байв. Тэгээд ээж нь охиндоо Ламтанг туршиж үзэх гэж байгаагаа тайлбарлан хэлж гэнэ. Охин ч зөвшөөрчээ. Ламтанд шинэ хувцас, амттай сайхан хоол хүнс бэлдээд охиндоо өгөөд явуулж гэнэ.

Охин өнөөх ламын гэрт очоод бэлдсэн шинэ хувцас, хоолоо өгч гэнэ. Ламтан маш их баярлан хувцасыг нь өмсөн хоолыг нь иджээ. Охин явахдаа Ламын хацар дээр үнсээд: -Танд сая юу мэдрэгдэв гэж асууж гэнэ ээ. Хариуд нь лам: -Хүв хүйтэн яг л өвөл шиг хүйтэн мэдрэмж төрлөө гэж охинд хэлж гэнэ. Өнөөх охин Ламтан үнэхээр мундаг юм аа. Миний үнсэлт хүртэл түүнд ямарч нөлөө үзүүлсэнгүй шүү гэж боджээ. Ингээд ээждээ очин болсон бүх явдлыг хэлж гэнэ. Гэтэл ээж нь маш их уурлан: -Хнн, Би энэ муу чөтгөрт бүтэн 10 жил үйлчлэх гэж дээ! Арай ч дээ, би түүнийг журамт сайн Лам гэж боддог байсан маань эндүүрэл байж гэж хэлээд Ламын гэрт очин гэрийг нь юу ч үгүй болтол нь түүвээж хаясан гэдэг.

Асуулт:   Тэр эмэгтэй яагаад тэгэж их уурласан бэ?

Ламтан ямар буруу зүйл хийсэн гэж бодож байна?

Хариулт: Ламтан бүх л амьдралаа зөвхөн Бурханы заасан бясалгал номд зориулсан гэж дээр гарсан. Мөн тэр эмэгтэйтэй хүртэл харьцахыг цээрлэдэг байсан. Тэгсэн атлаа үзэсгэлэнтэй сайхан залуу бүсгүй ирээд өөрт нь үйлчлэхээр түүнтэй юм ярьж баярласнаа илэрхийлээд зогсохгүй, түүний үнсэлтэнд хүртэл догдлон “Өвөл шиг хүйтэн санагдлаа” энэ тэр гэсэн сээтэгнүүр хариулт хэлсэнд байгаа юм.  Бүх амьдралаа Бурханы номд зориулсан хүний хувьд ийм хариулт өгөх нь үнэхээрийн ариун бус явдал бөгөөд нөгөөтэйгүүр юм мэдэхгүй залуу охныг өөртөө татсан өөрийгөө дөвийлгөн харагдуулах гэсэн зохисгүй үйлдэл байсан юм. Харин олон жил номын ёсоор амьдарсан эмэгтэй Ламын энэ байдлыг шууд л ойлгон түүнийг “чөтгөр” хэмээн нэрлэсэн байна.

Тиймээс ариун номын замаар замнан буй бясалгагч хэн боловч хутагтын амгаланг дээдэлж, тууштай байж сэтгэлээ нэгэн үзүүрт болгох нь маш чухал юм аа.

Энэ үлгэрээс урам аван цаашдын бясалгал даяанаа цэвэр ариун байлгацгаая!

Хамаг амьтан амар амгалан болох болтугай!

Диваажингийн үүд

 

Нэгэн цэрэг Лам дээр ирж,
-Там, диваажин гэж байдаг нь үнэн юм уу? хэмээн асуужээ.
-Чи хэн юм бэ? гэж ламтанг асуухад, тэрээр:
-Самурай гэж.
Өө, чи цэрэг байсан юм уу? Чам шиг амьтныг цэрэгт авдаг ямар дарга байна аа? Чи яг л гуйлгачин баймаар царайтай юм гэж Ламтан дуу алдав.
Уур нь хүрсэн цэрэг илднийхээ ишийг тэмтэрхэд, Ламтан:
-Өө, чи сэлэмтэй юм уу? Гэхдээ наад сэлэм чинь миний толгойг хяргахад даанч мохоодох байлгүй дээ хэмээн үргэлжлүүлэн хор шарыг нь малтлаа.
Цэрэг эр сэлмээ бүрэн сугалан гаргаж ирэхэд, Ламтан:
-Яг энэ үед л тамын үүд нээгддэг юм даа гэжээ.
Үүнийг сонсонгуут цэрэг эрд нэгэнт их багшийн шавь болсон мэт төсөөлөл төрж, сэлмээ хуйнд нь буцаан хийгээд мэхийн ёслов.
-Энд харин Диваажингийн үүд нээгдэж байна гэж ламтан хэлсэн гэдэг.

Там там гэвч там хаана байх билээ

Тамтаггүй буруу явбал там чинь тэр биш үү.

Номын олон ахан дүүс минь Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг харанхуйгаа арилган арилгасаар өөр өөрсдийн диваажингийнхаа үүдийг нээж нирвааны амгаланг эдлэн цэнгээрэй.

Хар хамартай Будда

Гэгээрэл хайсан гэлэнмаа алтадсан Бурхан бүтээлгэжээ. Тэрхүү Бурханаа хаа сайгүй авч явдаг байж. Ийнхүү олон жил өнгөрсөний эцэст, мөнөөх гэлэнмаа нэгэн бяцхан сүмд амьдрахаар ирсэн байна. Тэр сүмд нь шүтээн болгож залсан маш олон бурхан байв. Гэлэнмаа өөрийнхөө л Бурханы өмнө бойпортой арц уугиулахыг хүсэх тул, зэргэлдээх бурхад тийш ариун сан хийсэхэд тун их дургүйцнэ. Тиймээс тусгай гуурсан хоолой хийж, сан өөрийнх нь шүтээн рүү л ганцхан чиглэхээр болгожээ. Түүнээс болж алтан Буддагийн хамарт хар тортог суусан бөгөөд маш муухай харагдах болсон гэнэ.

Тиймээс номын олон ахан дүүс минь мухар сүсгээс ангид байж, үнэн амгалан үнэн жаргаланг бүтээцгээе.